etoim.mn
photos/unnamed teyoung.webp

Өмнөд Солонгосын нүүр царай гэгддэг үзэсгэлэнт охидоос бүрдсэн "Girls generation" хамтлаг сүүлийн үед төдийлөн уран бүтээл хийхгүй байгаа билээ. Харин ч эсэргээрээ хамтлагийн гишүүд соло уран бүтээл хийх нь ихэсч тайз дэлгэцийн уран бүтээлийг хослуулсаар байгаа юм. Тэгвэл сүүлийн үед тус хамтлагийн ахлагч ТэЁн-ыг хэт туранхай байна гэсэн хүмүүсийн шүүмжлэл ихсчээ. 

Нитизүүдийн хэлж байгаагаар эмэгтэй хүн туранхай байх нь сайхан харагддаг ч хэт туранхай байх нь өвчин. Түүний эрүүл мэндэд санаа зовж байна. Тэр өвдчихвөл түүний сайхан хоолойг сонсч чадахгүйд хүрнэ. Мөн стандарт хэмжээтэй хувцас түүнд томдож байна гэдэг нь аюулын харанга дэлдэж байгаатай адил. Тиймээс ТэЁн бага ч болов амарч биеэ тэнхрүүлэх хэрэгтэй гэсэн олон нийтийн сэтгэгдлүүд ихээр ирэх болжээ. 

ТэЁны хувьд тэрээр хамгийн сүүлд "Hotel Del Luna" киноны дуу болох "A Poem Called You" -г дуулж олон нийтийн таашаалыг хүртээд зогсохгүй хөгжмийн чартуудад дээгүүр бичигдэж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

wow

[124.158.111.7]

2019-08-30 15:04:57

gogo guunia binaa