etoim.mn
photos/656eab8d3673848a4ed3db7d7444cd64.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

Тус айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг маргааш үдээс хойшоос эхэлж нөгөөдөр орой хүртэлх хугацаанд Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж болон бүрэн хаагдана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх