etoim.mn
photos/пу.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр буюу 9 дүгээр 02-ны өдөр /ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ/ зочин Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн, маргааш буюу 9 дүгээр сарын 03-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах юм байна. 

Айлчлалын хүрээнд хаагдах замын талаарх мэдээллийг бид тухай бүрт нь мэдээлэх болно.

Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа учраас иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Таалагдахгүй байна

5
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх