etoim.mn
photos/download.jpg

Амралтын өдрүүдэд /2019.08-31, 2019.09.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  2019.08.31-ний өдөр 23 цаг 30 минутын орчимд СХД-н 32 дугаар хороо  Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай, эрэгтэй ,  30 настай эрэгтэй Б нарыг 2 хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.

2019.09.01-ний өдрийн 09.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь явган зорчигч  1 настай, эмэгтэй Ц-г  ухарч байхдаа мөргөж амь насыг хохироосон

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол ихсэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн алба-аас сэрэмжлүүлж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх