etoim.mn
photos/1-090804-1838576899.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна.

Айлчлалын хүрээнд:

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа маргааш /2019.09.03/ 13.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулна.

image

 

Монгол, Оросын Ерөнхийлөгчид 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх