etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Хуулийн төслийн  3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалтааар санал хураалт явуулахаар боллоо. Үдээс өмнөх хуралдаанаар уг саналаар гишүүд үг хэлсэн байлаа. Санал хураалтад М.Оюунчимэг нарын гаргасан дээрх саналыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санаачлагч М.Оюунчимэг гишүүн дахин санал хураалт явуулах санал гаргалаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ерөнхийлөгчийг 50 нас хүргэж сонгодог болох хэрэгтэй. Энэ их чухал заалт. Ерөнхийлөгч хоёр, гурав сонгогдохоороо популист болж хувирч байна. Би 55 нас гэдгийг уг нь дэмжиж байсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгоно уу" гэлээ.  Ингээд санал хураалтыг хүчингүй болгох санал хураалтыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураахад 64 гишүүн оролцсоноос 59 нь буюу 92.2 хувиар  “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”  гэж өөрчлөн найруулах саналыг дэмжлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.228]

2019-09-05 15:18:36

1udaa 5jileer songosonn deerdee

zochin

[217.112.164.129]

2019-09-05 02:52:57

demziz bn mongoloo geh setgeltei l baih heregtei bn ulsaa dampuuruuldag elbeg shig baih ym bol hereg algaa medleg zaahan heregtei bolovuu svvliin ved ymar l hvmvvs teriin tergvvn bolood bn daa

zochin

[217.112.164.129]

2019-09-05 02:50:21