etoim.mn
photos/5bd18bc7170ba.jpeg

Төрөөс зээл авчихаад мөнгөө төлдөггүй ААН-ийн зээлийг төлүүлэх талаар Засгийн газар анхаарал тавин ажиллаж эхэлжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр "ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Төрөөс зээл аваад эргэн төлөөгүй бол хохирол тооцох талаар ер яригддаггүй, харин хувь иргэн, ААН-тэй холбоотой хохирлын асуудал яригдсаар 20 гаруй жил болжээ. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна. Тиймээс ЗГХЭГ-аас УЕП-т хандах болсон шалтгаан нь Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагуудын хүсэлтээр захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Прокурорын байгууллага өөрөө төрийг төлөөлж, төрийн өмнөөс зохигчоор оролцож төрд үүсэж буй хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй. Энэ асуудлаар хандсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй асуудлыг Монгол төрд гарч байгаа хохирол гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 6 компанийг төрд хохирол учруулж байна гэж үзэж, Прокурорын байгууллагад шилжүүлж байна. Эрэл ХК Хөтөл ХК ТОСК ТӨҮГ Монгол хуурай сүү ХК Капитал банк Күй э Си гэсэн хамгийн их зээлтэй зургаан компанийг төр нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлээр Прокурорт хандаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

хэн нэгэн

[203.91.118.180]

2019-09-05 15:25:49

худлаа сенсаацилаад яах вэ төлүүлээд л авал даа мөнгөө хүний ажил хийж байгаа юм шиг байхын

Zoc

[202.126.89.228]

2019-09-05 15:16:27

Popdood bolioch ajilaa hii