etoim.mn
photos/olloo_mn_1543562858_tsets.jpg

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болох байв. Гэвч Улсын Их Хурлын хүсэлтийн дагуу хойшлуулаа.

Уг хүсэлтэд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулахыг хүсчээ.

Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дараа зарлахаар боллоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх