etoim.mn
photos/a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d.jpg

“Босоо хөх Монгол” ТББ-аас өнгөрөгч амралтын өдрүүдэд трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг сошиал орчинд тараасан нь олон нийтийн шүүмжлэл дагууллаа. 

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг сошиал орчинд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч, хөндлөнгийн хяналт тавьж, арга хэмжээ авахуулна” хэмээн нийтэлжээ.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас “Босоо хөх Монгол” ТББ-ыг дээрх асуудалтай холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно” гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх