etoim.mn
photos/244618-10092019-1568096587-152875575-altanhuyag.jpg

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдах албан тушаалын гурван хүнийг өнгөрсөн шөнө Авлигатай тэмцэх газраас авилгын хэргээр сэжигтнээр баривчлан цагдан хорьжээ.

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд УИХ-ын дарга  асан С.Төмөр-Очирын туслахаар мөн ажиллаж байсан юм. Тэрбээр 2017 оноос тус газрын даргаар томилогдон ажиллаж байна. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байна.  

Өнөөдрөөс эхлээд цааш цагдан хорих асуудлыг прокурор шүүхийн байгууллагаар дамжуулан тавина хэмээн АТГ-аас мэдээлэв.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх