etoim.mn
photos/J1A1987-6rrhdvjulhgid71d58gz6rmyti9nlqwzzk8tjp9o01s-810x500.jpg

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна.

Тус дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэхэлгээний техник, нуранги болон хязгаарлагдмал орон зайн эрэн хайх, аврах ажиллагааны сургалтууд явагдаж байна.

Дадлага сургуульд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн болон ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын 50 орчим аврагч хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх