etoim.mn
photos/e8c018c643b16ff08014752fbf5f579c_x3.jpg

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа. 

Хэвлэлийн хуралд оролцсон АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү: “Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн.

Гэтэл тус байгууллагын дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарсан. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх