etoim.mn
photos/244618-10092019-1568096587-152875575-altanhuyag.jpg

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9-ны өдөр АТГ-аас саатуулсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Алтанхуягийг өчигдөр /2019.09.11/ орой сулласан байна. Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх