etoim.mn
photos/da4c8d_Supermarket_x974.jpg

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны наймдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3, өмнөх оны эцсээс 5.4, өмнөх оны мөн үеэс 8.9% өссөн байна.

Инфляци ийнхүү өмнөх оны мөн үеэс 8.9% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, тэр дотроо

                          - мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 32.0 хувь

                          -согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.7 хувь өссөн бол

  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь, үүн дотроо

                          -цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 16.3 хувь

  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас сараас 0.3 хувиар өсөхөд  орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь

  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувь
  • зочид буудал зоогийн газрын бүлгийн үнэ 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх сараас 0.4, өмнөх оны эцсээс 6.0, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө.

Нийслэлд инфляци 10.5%-д хүрэхэд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 15.1 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 14.8 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 14.9 хувь,
  • амралт, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн дүнгээрээ 7.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд

  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 7.0%
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ бүлгийн дүнгээрээ 2.7% өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин орон нутгуудаас Орхон аймагт 10% буюу хамгийн өндөр байгаа бол Өмнөговь аймагт 2.3% буюу хамгийн бага өсөлттэй байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх