etoim.mn
photos/54r7b2iitpi5e7h0gtmurfl1gk_b.jpg

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 2 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын...

  • 67.4 (10.0%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай
  • 89.1 (13.2%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай
  • 209.1 (30.9%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай
  • 148.7 (22.0%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай
  • 42.0 (6.2%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай
  •  119.6 (17.7%)  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 (13.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 3.3 (0.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид  ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 102.5-205.4 (8.8%-17.7%) мянган төгрөгөөр их байна.

Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 853.4 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 920.9 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 953.4 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 559.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 207.8-601.3 (17.9%-51.8%) мянган төгрөгөөр бага байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх