etoim.mn
photos/20180609_p1bdtn8jk41h32d7kfdn187k1ak61.jpg

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 8 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 23.0 (0.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.3 (14.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 8 дугаар сарын эцэст 982.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 103.8 (11.8%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 36.1 (3.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.0 (0.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 (17.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.2 хувийг ипотекийн зээл, 27.4 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.1 хувийг хэрэглээний зээл, 6.7 хувийг тэтгэврийн зээл, 5.5 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 8 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг  болж, өмнөх сараас 19.8 (1.0%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 545.6 (39.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр өссөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх