Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/58tk28qludrpr0r75gb83r4e1r_b.jpg

Улсын дээд шүүхээс "Зүй Ёс" намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Зүй Ёс нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Зүй Ёс нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 35 дахь нам болж байгаа юм.

Мөн Сошл Либерал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн байна. 

Ингэхдээ хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзасан гэж УЛСЫН ДЭЭД ШҮҮХээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх