Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/J1A3672-6rsxku1dwh9z4eyvmmb479aie1wg2omzg7gz5zvh5xc.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль тавдахь өдрөө үргэлжилж байна.

 Дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад химийн ослын үед болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулиудыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Хамтарсан дадлага сургуулиуд энэ сарын 21-нд зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага солилцох онолын болоод танхимын сургалтууд явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх