Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1f8a07f7d438bc7d592a63a5e963361cfd199a1a.jpg

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Уг өдөрлөгт Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас олон нийтэд танилцууллаа.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл  “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт царцаагдсан, зогссон барилга нэг ч үгүй болсон. Хөдөлж байгаа хурд нь янз янз байгаа ч бүгд хөдөлсөн гэдгийг хэлье. Өнөөдрийн нээлттэй өдөрлөгт бид таван макет тавьсан. Үүнээс хоёр нь ажил хэрэг болсон. Тодруулбал, АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлэг, мөн Үндэсний оношилгооны эмчилгээний төв ашиглалтад орсон. Одоо 2019 онд хоёр том эмнэлэг ашиглалтад орно. Тухайлбал, 2010 оноос хойш баригдаж байгаа  300 ортой төрөх эмнэлэг, 160 ортой төрөх эмнэлэг, 140 ортой хүүхдийн эмнэлэгийн гүйцэтгэл 90 хувьтай бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Мөн Түлэнхийн төв маань энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор бид арьсны донортой болно. Олон улсын түвшинд хийдэг эмчилгээ, арьсны мэс заслыг хийх боломжтой болно. Монгол Улсад анх удаа жишиг эмнэлэг СХД-т сүндэрлэнэ. Уг эмнэлэг нь 200 ортой бөгөөд гурав дахь шатны тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн тусламж, төрөх, мэс засал гээд бүгдийг үзүүлнэ. Ирэх оны улсын төсөвт 4 том бүтээн байгуулалтын төсвийг суулгахаар ажиллаж байна. Нэг нь 120 ортой сүрьеэгийн эмнэлэг, нөгөө нь Зүрхний төв, Хавдрын томоохон хэмжээний үндэсний төв барих, мөн эрхтэн суулгуулах мэс заслын төв гэсэн 4 том бүтээн байгуулалтыг хийнэ. Мэдээж өндөр өртөгтэй байгуулагдах учраас улсын төсөв, концесс, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулж байгуулахаар бид төлөвлөж ажиллаж байна.

Цаашид яам, агентлагууд хуваарийн дагуу ажлаа тайлагнаж иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.Тухайлбал Эрүүл мэндийн яам 9 сарын 18-нд Сүхбаатарын талбайд 10-16 цагийн хооронд иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх