Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dfdc64___x800_b.jpg

Монголын үндэсний бөхийн холбооны талцал зогсчээ. Хоёр удирдлагатай болоод байсан тус холбооноос Гацуурт компанийн захирал Л.Чинбат татгалзаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд тамга гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн байна.

Л.Чинбат “Үндэсний бөхийн ноён оргил Б.Бат-Эрдэнэ танд МҮБХ-ны тамга, гэрчилгээг гардуулан өгч байна. Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьж, цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж байна” гэжээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Бид үндсэндээ 7-8 сар Монгол бөхийн холбоонд бий болсон үл ойлголцол, талцал маргааныг арилгахын төлөө ажиллаж, ойлголцон нэгдсэн хурлаа хийх зарчимтай ажилласан. Бөхийн холбоо талцал хуваагдал байхгүй, холбоог нэг бодлогоор авч явна” гэдгээ илэрхийлсэн байна.

Эргэн сануулахад: Өнгөрсөн онд Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р Их ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн талаар мэдээлж байсан.

Үүний маргааш МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга Ц.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх нар бөхчүүдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийж Л.Чинбатад гэрчилгээ тамга тэмдэг олгосон, хуучин гэрчилгээ хүчингүй талаар мэдээлж байв.

Бөхийн холбоо хоёр хуваагдан, хоёр тэргүүнтэй болж, шүүх цагдаад тулан Бөхийн өргөөний хаалгыг хүртэл эвдэн орсон гээд олон үйл явдал өрнөсөн билээ. Тэгвэл энэ асуудлыг нэг талд нь гаргаж, МҮБХ-ны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх