Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/147144-25092014-1411612584-984964908-NMXG.jpg

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 95 эмийн сан, эм хангамжийн байгууллагад НМХГ-аас хяналт, шалгалт хийжээ. Эдгээрээс стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлэх гэж буйгаа мэдэгдлээ.

Мөн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан “Ананас” эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлсэн гэв. Хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 23 ААН-д хялбаршуулсан журмаар, нэг ААН-д зөрчлийн хэрэг үүсгүүллээ. Ананас, Цогт ээж, Монгол фарм сангуудад худалдаалж байсан хадгалалтын дэглэм зөрчсөн нийт найман нэрийн 177 ширхэг, 375 мянган төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгалд шилжүүлсэн.

Авсан арга хэмжээ: Үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосон нэг, бүтээгдэхүүн хураасан хоёр, албан шаардлага 45, 12.6 сая төгрөгийн торгуулийг 22 ААН, 2 албан тушаалтанд тавьсан. Нөхөн төлбөр болох 800 мянган төгрөгийн улсын орлогод төвлөрүүлсэн гэв. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар хотод 1300 эмийн сан бий. Монгол шиг эмийг хоол шиг хэрэглэдэг улс байхгүй. Эм бол хор. Та нар хяналт шалгалт явуулаад шаардлага хүргүүлэх төдий арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй. Хууль бус ажиллагааг зогсоохгүй. Тиймээс стандарт шаардлага зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цуцална гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[202.126.89.128]

2019-09-20 13:00:34

SOLISON NI DEER.