Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1548039308_123456.jpg

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Үүний тал хувь нь дэн буудал байна. Улмаар НМХШ-аас шалгалт хйиэн байна. 

Шалгалтад 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж, ахуй нэгж хамрагджээ. Эдгээр аж, ахуй нэгжээс шалгалтын явцад 393 зөрчил илэрч, 28,6 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан байна.

“Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналт хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6,2 хувь их, 92 буюу 71,3 хувь дунд, 29 буюу 22,5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй 129 аж ахуй нэгжээс зөвхөн 5 нь л тавигдаж буй шаардлага хангаж байгаа юм. Үлдсэн 124 буудал хангалтгүй ажиллаж байгаа гэсэн үг.

Илэрсэн зөрчлөөс дурдвал: Тухайн буудлуудын ажилчдын 49 буюу тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, маш их хэмжээний гэдэсний халдвар, савханцар, нян бактер илэрсэн, ахуйн цагаан хэрэглэлээ угааж, ариутгадаггүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, зориулалтын бус байшин, барилгатай гэх мэт маш олон ноцтой зөрчлүүд илэрчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Эдгээр буудлуудад биеэ үнэлэлт, хар тамхидалт, архидалт маш их байдаг гэж иргэд дургүйцдэг. Ийм хууль бус үйл ажиллагаа явдаг, стандарт, шаардлага хангадаггүй буудлуудтай хатуу хариуцлага тооцох ёстой. Жил бүр бид хяналт, шалгалт хийдэг. Бахь байдгаараа, ямар ч өөрчлөлт алга. Торгууль гэдэг бол тухайн зөрчил дээр тавьж байгаа арга хэмжээний хэлбэр. Хэрэв тавьсан шаардлагын тал хувийг биелүүлээгүй тохиолдолд хаах хүртэл хариуцлага тооцно. Эдгээр аж, ахуй нэгжид Нийслэлийн аялал, жуулчлалын газар зөвшөөрөл олгодог. Гэтэл өнөөдрийн хуралд ирсэнгүй. Улаанбаатарт эрх олгодог албан тушаалтан, яам, агентлаг олон байна, харин шалгадаг газар нь ганц Мэргэжлийн хяналт.

Зөвшөөрөл олгох эрх бүхий 90 гаруй газар байна. Эдгээр газрууд стандартын шаардлага хангаагүй байгууллагад зөвшөөрөл дураараа олгодог. Тэгээд хууль бус үйл ажиллагаа явуулж байдаг. Үүний цаана иргэд хохироод үлдэж байна.

Ийнхүү Нийслэлийн Мэргэжлийн хяналтын зөвлөлийн хурлаар 39 дэн буудлаас их болон дунд зөрчилтэй 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлэхээр болов. Мөн ажилчид нь шинжилгээнд хамрагдаагүй зочид буудлуудын нэр, хаяг ил болгож, иргэдэд анхааруулах үүрэг өглөө. Үүнээс гадна зочид буудал болон дэн буудлын хажууд, зориулалтын бус өрөөнд ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны газруудыг гаргах шаардлага холбогдох газар нь хүргүүлэхээр боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх