Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/70507746_552495578626101_2896763189825896448_n_b.jpg

"Токио-2020" олимпийн эрхтэй Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа.

Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. 

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ өвөртөллөө.

Тэрбээр НурСултан-2019 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж,  "Токио-2020" олимпийн наадмын эрхтэй болсноос гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх