Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71008955_409074099658322_4836536592984178688_n.png

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан гэсэн мэдээлэл гарсан билээ.

Бид энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад: Монгол улсын иргэн Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан.

Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг  нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гарсан гэлээ. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Одоогоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Түүнчлэн цахим орчинд түүнтэй хамт гэр бүлийн хүн нь байсан гэсэн мэдээлэл тарсан нь ташаа мэдээлэл гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх