etoim.mn
photos/82623d_70591123_2402957933091697_1325100356887117824_n_x974.jpg

Улаанбаатар хотоос 350 километрийн зайд орших ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.

Боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.

Азийн хөгжлийн банкны 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6,000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7,000 м.кв авто зогсоол, 30,000 м.кв зам талбай барих юм байна.

Улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдах аж.

 

 

Алтанбулаг боомт нь нийт зорчигчийн 14.5%, тээврийн хэрэгслийн 16% нэвтэрдэг боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг.

Шинэчлэлийн үр дүнд Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Боомтын шинэчлэлийн 2 дахь үе шат болох боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, боомтын шинэчлэл 2021 онд бүрэн хийгдэж дуусахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Сангийн яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх