Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/70735715_553927292017530_465449969554292736_n.jpg

“Дүнжингарав”-ын түрээсийг гэнэт 42 хувиар буюу 995 мянган төгрөг болгон нэмсэн тул түрээслэгчид нь есдүгээр сарын 18-нд тус худалдааны төвийн урд жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал үр дүнд хүрээгүй юм. Иймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа талаар түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогоор есөн түрээслэгч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд тодорхой хугацаа товлолгүй ч ойрын хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Өлсгөлөнд Баянгол дүүргийн зарим худалдаачид нэгдэх юм байна.

БГД-ийн иргэн Д.Цэцгээ ”Би ажлын байраа алдсан хүний хувьд энэ “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчидтэй нэгдэж байна. Өнөөдөр манай БГД-т худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг илэрхий зөрчиж байгааг С.Эрдэнэ гэдэг хүний заавраар ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Нийслэлд ядуурал нэмэгдсээр байгаад эрх мэдэлтнүүд анхаарал хандуулах цаг болсон гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Ж.Сүхбат “Бидний тавьсан шаардлагыг 24 цагт, дор хаяж 2-3 хоногт шийдвэрлээд өгөх атал 30 хоногт шийднэ хэмээн назгайруулж байгааг хоногийн хоолоо залгуулж байгаа энэ түрээслэгчид давж гарах уу? Үнэхээр хүнд байна. Бидний ар гэр, үр хүүхэд маань эх орондоо дарамт шахалтгүй хөдөлмөр эрхлээд амьдралаа аваад явах эрх байх ёстой. Иймд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байна” гэв.

“Дүнжингарав” худалдааны төв нь 1200 гаруй түрээслэгчдтэй бөгөөд есдүгээр сарын 25-наас 450 мянган төгрөгийн түрээсийг 995 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.43.194]

2019-09-26 18:17:00