etoim.mn
photos/b327b99f1411ea618e9f63bb890b07c4_4396-6rs2zjijw70vh33nygvptxycd9l424d1aneg1vvrscg-6rzmrzb1i3ildy3prhgviegwk5w0kj6laghynciblfk.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, гамшиг осол, гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор  “Эрсдэлгүй хороо” аяныг  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгууллаа.

  Тус аян нь нийслэлийн 380 жилийн ойг угтаж, Засаг даргын Тамгын газраас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд зохион явагдсан юм.

 Аяны хугацаанд НОБГ-ын  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 138 удаа, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, арга хэмжээг 107 удаа зохион байгуулж,  нийт 17,693 өрх, 79,495 иргэнд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мэдээлэл хүргэж ажилласан байна.

“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжид заасан шалгуур 10 үзүүлэлтийн дагуу хороодыг дүгнэхэд 152 хорооноос 67 хороо нь 90-100 оноо, 74 нь  81-90 оноогоор үнэлэгдсэн байна. Харин нийт 141 хороо нь “Эрсдэл бага”, 7 хороо нь  “Эрсдэл дунд”, 4 хороо нь “Эрсдэл их” гэсэн үнэлгээтэй тус тус дүгнэгджээ.

“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжид заасан шалгуур 10 үзүүлэлтийн дагуу хороодыг дүгнэхэд 152 хорооноос 67 хороо нь 90-100 оноо, 74 нь  81-90 оноогоор үнэлэгдсэн байна. Харин нийт 141 хороо нь “Эрсдэл бага”, 7 хороо нь  “Эрсдэл дунд”, 4 хороо нь “Эрсдэл их” гэсэн үнэлгээтэй дүгнэгджээ.

Дээрх дүнг 2018 онд зохион байгуулсан “Эрсдэлгүй хороо” аяны дүнтэй харьцуулбал “Эрсдэл бага” гэсэн үнэлгээтэй  хорооны тоо 42-оор буюу 42.4 хувиар өсөж, “Эрсдэл дунд” гэсэн үнэлгээтэй хорооны тоо 42-оор буюу 85.7 хувиар буурсны зэрэгцээ гал түймрийн дуудлага 49 хороонд буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх