etoim.mn
photos/5464654351321654mkj2.jpg

Уншигч та бүхэнд энэ амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд хаагдах автозамын талаарх мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн Баянгол дүүрэг: Нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  есдүгээр сарын 27-ны 23.00 цагаас есдүгээр сарын 28-ны 08.00 цагийн хооронд хаах юм. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх аж.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: Монелийн уулзварын авто замыг 2019 оны есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас  есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг: Наймдугаар  хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамыг сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх