Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71149507_386513748709772_7417175436611813376_n_20190927053129.jpg

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төгс баян хүрээ” ХХК, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран өнөөдөр Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ослыг бууруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд өртөх хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажил олгогч эзэд ажлын байрандаа хэрхэн эрсдэлийн үнэлгээ хийх, ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хэрхэн анхаарч ажилладаг талаар хэлэлцэж, мэдээлэл хүргэж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөд оршино.

Тус сургалтад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг салбар бүрийн төлөөлөл болсон 70 аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эзэд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд хамрагдлаа гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх