Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1-25-665x445.jpg

Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийг хамруулан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хошуут ХХК, Наруд трейд ХХК-иуд нь нийтийн орон сууцны зориулалтыг өөрчлөн, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл хийсэн, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй барилга байгууламжтай, үйлчилгээний технологийн урсгалыг хангаагүй, хүнсийг хүлээн авах, худалдаанд бэлтгэх, хадгалах өрөөгүй, Басэн ХХК нь архи, тамхийг худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдахаар хадгалсан, хадгалалтын онцгой нөхцөл шаардах түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалж худалдсан, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчлүүд илэрлээ.

Илэрсэн зөрчилд үндэслэн дээрх дэлгүүрүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлэн, дүүргийн Цагдаагийн II хэлтэст хяналт тавьж, хамтарч ажиллах талаар албан бичиг явууллаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх