Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1brqnl23e1550e4vs5qa191s0d1.jpg

Америк долларын ханш өсөж, ард түмний амьдрал хэцүүдлээ, юмны үнэ нэмэгдлээ гэж хүн бүхэн толгой сэгсрэн дуу алддаг. Нийслэлийн статистикийн газраас гол нэрийн бараанд хийсэн 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн болон 2019 оны есдүгээр сарын 05-ны өдрийн харьцуулсан судалгааг харахад юмны үнэ хэчнээн төгрөгөөр, хэдэн хувь өссөн болох нь тодорхой харагдана. Нийслэлчүүд бидний гол хэрэглээ “Атар” талх гурван жилийн өмнө 1150 төгрөг байсан бол энэ онд 1474 төгрөг болон өсөж 324 төгрөгийн зөрүү үүсчээ.

Хагас литр сүү 864-1100 төгрөг, өндөг 287-328 төгрөг, элсэн чихэр 1784-2755 төгрөгт хүртлээ үнэ нь өссөн байх жишээтэй. Өргөн хэрэглээний гол бараа болох элсэн чихрийн үнэ 54 хувь нэмэгдсэн гэхээр хоёр дахинаас ч их нэмэгджээ гэсэн үг. 2016 онд цагаан будаа 2509 төгрөг байсан бол энэ жил 3574 төгрөг болон өсч 42 хувиар нэмэгдсэн нь килограмм тутамд 500 грамм будаа алдагдаж эхэлсэн гэсэн үг юм. Шар будаа 1697-2050 төгрөг болж 21 хувь өссөн байна.

Монгол орон дал наян сая малтай гэж хөөрөлхөх ч хонины ястай мах 6880 төгрөг байснаа 9600 төгрөг болж 40 хувиар, үхрийн ястай мах 8140-11300 төгрөг болж 3160 төгрөгөөр нэмэгдсэн нь 39 хувьд хүрч байна. Үхрийн цул мах 9665 төгрөгөөс бараг хоёр дахин өсч 14125 төгрөг болсон нь Солонгос кинон дээр “Үхрийн шарсан махаар шагнана” гэдэг тансаглалыг орлох боллоо. Адууны ястай мах 5525 төгрөгөөс 8826 төгрөгт хүрч тэнгэрт хадсан даруй үнийн дүнгийн жаран хувьд хүрсэн байна. Энэ мэтчлэн даавуу, даалимба, тамхи, жимс, гурил гээд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсснийг харьцуулсан судалгаанаас тодорхой харж болох юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх