Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mash3-6s22typac5bfywyxcd7e6zu5hg01fx2ojr2c1sgcu2o.jpg

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “ Доод булан ” гэдэг газар Хөвсгөл нууранд энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан тул ажиллагааг хоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоосон байдаг.

Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай тус өдрийн 16:45 цагаас 19:37 цаг хүртэл ажиллаж 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирчээ.

Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагаас эхлэн ажиллаж 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.178.143]

2019-10-06 08:40:43

Яахаараа нууранд живдэг юм болоо согтуу байсан биз