Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0c8ca74f781059ce14e7c15f009548fc.jpg

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 3-нд буюу өнөөдөр хийхээр товлосон юм.

Тэгвэл өнөөдөр хуралдах ёстой байсан тус шүүх хурал дахин хойшилсон байна. Шүүх хуралдаан энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт товлогдсон бөгөөд Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилжээ. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх