etoim.mn
photos/f786c804-313f-49c8-9f9b-86e4f40c07d2.jpg

Өнгөрсөн сарын 16-нд Замын цагдаагийн газрын урдах гүүрэн гарцын үндсэн зам ашиглалтад орсон. Үндсэн замаас салсан, туслах гүүрүүдийг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас шинэ гүүрэнд нэр өгөхөөр иргэдээс санал авч эхэлжээ. Иймд иргэд цахим орчинд нэрийн хувилбараа дэвшүүлж эхлэв. Олон хүн Сарны гүүр хэмээн нэрлэх санал гаргажээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьсан тул Найрамдал гүүр гэх нь зөв гэсэн бол Хөгжлийн гүүр, Олимпийн гүүр, Соёмбо гүүр, Паркийн гүүр, Хадган гүүр гэсэн саналууд байна.

Нэрийн саналыг энэ сарын 10-ны өдрийг дуустал цахим шуудангийн o.bayarmaa@uda.ub.gov.mn хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж–7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 11 давхар 1107 тоот, Утас: 11-313262 /ажлын цагаар/ авч байна.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх