etoim.mn
photos/71372364_2415548035371036_1806055987308658688_o.jpg

Өнгөрсөн дүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс 7 хүнийг гаргаж амь насыг нь аварчээ.

Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дуусаад, хажуу талынх нь айл гал авалцаж байсан байна. Шатаж байсан гэрт зургаан хүн угаартсан байдалтай унтаж байсан байна. Алба хаагчид шуурхай ажиллаж хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргажээ. Харин хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх