Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1100c3_71656489_2545871279032897_5680133672464809984_n_x974.jpg

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин  хаягдал төмрийг УИХ-ын 2005 оны 46 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.  

Гаалийн байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлжээ.

Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн есөн удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил  илрүүлж улмаар 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87.33 кг байгалиийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх