etoim.mn
photos/босоо.jpg

"Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байв. Түүнд өчигдөр /2019.10.04/ таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 17.6 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх