Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d4aa45088fbc3520f326768f89cf768c.png

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна.

Тодруулбал анх дөрөв иргэн угаартаж нас барсан бол өчигдөр дахин нэг хүн нас барсан. Ингэснээр нийт таван хүн угаартаж нас барсан тухай мэдээлж байна. 

Иргэд ийнхүү хохирч байгаа асуудалтай холбогдуулж өчигдөр Тавантолгой ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрийг битүүмжилж, шалгалтын ажиллагааг эхэлсэн байна.

Мөн өчигдөр  өдрөөс эхлэн гэр хорооллын айлуудын яндангийн хаалт буюу хавхлагуудыг хураах ажил эхэлсэн байна. Мөн тус үйл явдалтай холбогдуулж цагдаа болоод онцгой байдлын албан хаагчдад бэлэн байдал зарлаж бүх албан хаагчид эргүүл, хамгаалалтад ажиллаж байгаа ажээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх