etoim.mn
photos/71825716_523697925087496_2715541752055332864_n_20191009050355.jpg

Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их монгол улсын гудамж руу ордог байсныг зурганд харуулснаар өөрчлөн зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур зурагт улаанаар тэмдэглэснээр явна гэсэн үг. Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр авто машины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан Саруул хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох төдийгүй жолооч нар зорчиход хялбар болох юм байна. Хоёр хоногийн дараа буюу ирэх баасан гарагт уг хөдөлгөөнийг нээх болсноо Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх