etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдын яам байгуулах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна Урьд шөнө гэхэд гурван том хүн, хоёр хүүхэд амиа алдсан байна. Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртсөн байна. 12 иргэн хэвтэн эмчлүүлж 6 иргэн харамсалтайгаар нас барлаа гэсэн тоон мэдээллийг авсан. Түлшний бүтцийг шалгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар сонсох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүл;доржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш. Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийн болгож, яаралтай арга хэмжээ авахад ашигламаар байна. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Зочид буудлуудыг хулгай хийж л авсан шүү дээ. Төрөх ээжүүдийн ирээдүй чухал шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын аюулгүй байдал алдагдлаа. УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийе гэж хэлж байсан. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Өөрсдөө хуралдаа ирж байх ёстой. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Хар тамхиар, байшингаас үсэрч, баавгайнд бариулж, үхэж байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Үүнийг маргааш нухацтай ярих хэрэгтэй байна. 

Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүдийн яриад байгаа Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна хэмээлээ. 

Ийнхүү гишүүд нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар, тэр дундаа сайжруулсан түлшний асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байлаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх