etoim.mn
photos/altanhauya aa.png

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний гар хөл болсон хүмүүс байгаа хэмээн мэдэгдлээ. 

Н.Алтанхуягын мэдээлж байгаар МАНАН бүлэглэлийн толгойлогч нь: Ц.Элбэгдорж, М.Энхболд гэнэ. 

Гардан гүйцэтгэгчид нь хууль хяналтын байгууллагын удирдлагууд:

- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт

- Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав

- ТЕГ-ын дарга асан Б.Хурц

- Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан

- АТГ-ын дарга асан Н.Ганболд

- АТГ-ын дарга Х.Энхжаргал

- ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр

 Гар хөл нь улстөрчид:

- Хотын дарга асан Э.Бат-Үүл

- АН-ын дарга С.Эрдэнэ

- УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

- Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

- УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай

- УИХ-ын гишүүн С.Бямбацогт

- УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэж мэдээллээ. 

Н.Алтанхуяг: "Энэ бүхнийг хэлж байгаа нь ирэх оны сонгуулиар МАНАН гарах гээд байгаа учраас анхааруулж байгаа юм. Учир нь тэд асар их мөнгөтэй. Тэд газрын доорх баялаг, Улаанбаатарын газрыг зарж, хууль хяналтын байгууллагаараа бизнес хийдэг хүмүүсийн бизнес, лицензийг нь булаадаг" гэлээ. 

 Мөн тэрбээр МАНАН бүлэглэлийг зогсоох гурван аргийг хэллээ.

  1. Шударга шүүхтэй байх ёстой.
  2. Буруу зүйл хийсэн хүмүүс шийтгэлээ хүлээдэг, гавъяа байгуулсан нь шагнуулдаг энгийн зарчим үйлчлэх ёстой.
  3. Улс төрчид ёс зүйтэй байх хэрэгтэй.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Асуулт

[66.181.176.244]

2019-10-10 14:29:14

Нөгөө согтуу С.Баяр нь Алтанхуягийн хамтрагч-хулгайч болж таарах уу?

Bold

[202.9.43.117]

2019-10-10 13:31:41

Unen ug dee. Demjij bnaa