etoim.mn
photos/olloo_mn_1570757167_72272870_2118349661598742_1841816189957832704_n.jpg

2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг. Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар 7 дахь жилдээ тэмдэглэгдэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа охидын дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг бодитой шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалахад хөвгүүд болон аав нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жагсаал, цуглаан, хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн, нөлөөллийн ажлыг аймаг, нийслэл, сумдад тухайн орон нутгийн онцлог байдлаар зохион байгуулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх