Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1570778766_olloo_mn_1566095917_buuuuh.jpg

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан. Үүнтэй холбогдуулан Э.Оюунболд аварга допинг хэрэглээгүй мэдэгдэж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Харин нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх