Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d15c1fc290d344df870ccfaf035006aa.webp

Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр дуучин, жүжигчин Сулли нар баржээ. Солонгосын хэвлэлүүдийн мэдээллэж байгаагаар үдээс хойш 15 цаг 21 минутад Сонгнамын цагдаагийн газарт "Сэтгэл гутралаар хүнд өвдсөн дүү маань нас барчихлаа" гэсэн дуудлага иржээ. Цагдаа нарыг дуудлага өгсөн хаягын дагуу очиж шалгахад F(X) хамтлагийн гишүүн асан Сулли нас барсан байдалтай олдсон байна.

Тус дуудлгагыг түүний менежер өгсөн бөгөөд Суллитэй өчигдөр орой утсаар ярьснаас хойш холбоо тогтоож болохгүй байсан учраас гэрт нь иртэл нас барсан байсан гэж цагдаа нарт мэдүүлжээ.

Одоогоор хэргийн газрыг цагдаа нар шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа боловч зарим эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар цагдаа нар Суллиг амиа хорлох тэмдэг үлдээсэн эсэхийг шалгаж байгаа аж. Мөн түүний харьяалагддаг SM Entertainment-ийн албаны хүмүүс энэхүү мэдээлэлд хариу өгөх хараахан болоогүй байна гэжээ.Түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл цацагдсан даруйд фэнүүд нь итгээгүй бөгөөд өчигдөрхөн сурталчилгааны зураг авалтанд оролцож байсан Сулли баяр хөөрөөр бялхаж байгаа харагдсан. Тийм хүн амиа хорлоно гэдэг байж боломгүй хэрэг хэмээн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлцгээж байна.

Мөн түүнийг Shinee хамтлагийн гишүүн агсан Жонхюн шиг амиа хорлоогүй хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд руу мэссэж илгээсээр байгаа юм. 

Сулли нь 1995 онд төрсөн бөгөөд 2009 онд F(X) хамтлагт орж анхны дебютээ хийж байсан бөгөөд 2015 онд хамтлагаасаа гарсан юм. Тэрээр хэдийгээр хамтлагаасаа гарсан ч хэд хэдэн кинонд тоглож жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сард өөрийн соло эргэн ирэлтээ хийгээд байсан юм.

Таалагдахгүй байна

8
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх