Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1022618271.jpg

Украины шинэхэн Ерөнхийлөгч Володимир Зелинський ард түмэндээ хандан улс оронд нь нүүрлээд буй авлигалын асуудлыг таслан зогсоохоо амласан юм. Харин түүний энэхүү ажлын эхлэл өчигдөр биеллээ олж, тус улсын шинэ парламентын мягмар гаригийн ээлжит хуралдаанаар хууль тогтоогчдын халдашгүй дархан эрхийг цуцлах шийдвэрийг олонхын саналаар дэмжлээ.

Санал хураалтад тус улсын парламент буюу “Верховна Рада”-гийн нийт 450 гишүүдийн 422 нь оролцож 373 буюу 88 хувийн саналаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжжээ. Парламентын гишүүдийн халдашгүй эрхийг цуцалсан энэхүү шийдвэр нь 2020 оны хоёрдугаар сараас  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.   

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх