Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15711154085da551901f407.jpg

Намрын дунд сарын шинийн 17-ны  билэгт сайн өдөр Төв аймгийн Зуунмод суманд  авто тээврийн  “Төв автобуудал”  ашиглалтад орж байна. УИХ-ын гишүүн М.Энхболдод  хүсэлт тавьсаны үндсэн дээр  улсын төсвөөр баригдсан  шинэ  авто буудал ийнхүү Зуунмод суманд ашиглалтад орж байгаа нь энэ.  Төв аймагт сүүлийн жилүүдэд 16 барйшилд 54 км авто зам тавигдаж энэ салбарт 78,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн байна.

 Авто буудлын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр:

Билгийн тооллын сайн өдөр тохиож байна. Энэ сайн өдөр манай аймгийн тээврийн салбарт шинэ барилга ашиглалтад орж байна. Тиймээс н.Аасүрэн даргатай  аймгийн авто тээврийн төвийн хамт олонд  баяр хүргэж ажлын амжилт хүсье. 

Сүүлийн жилүүдэд аймгийн авто тээврийн салбарын хөгжил хурдацтай байж, олон бүтээн байгуулалтууд эрчимтэй хийгдэж байгааг Та бүхэн мэдэж байгаа байх.  Аймгийн төвд гэхэд 2017,2018 онд Баянхошуу багт 2,5 км,  Баруунзуун мод багт 3,5 км, Номт багт  0,8 км, 2019 онд  Баруунзуун мод,  Ланс багийг холбосон 400 м гүүртэй замыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар  Мөнгөнморьт-Багануур чиглэлийн 60 км зам, Алтанбулаг-Шувуун фабрик чиглэлийн 13,7 км, Эрдэнэсант сумыг төв замтай холбох 3,2 км, Борнуур сум руу салсан 400 м гүүрийг шинэчлэн засах ажлууд улсын төсвөөр хийгдэж байна.

Мөн манай аймгийн нутагт Монгол улсын хэмжээнд анх удаа баригдсан Хөшгийн хөндий чиглэлийн 32 км хурдны замыг дурдахгүй байж болохгүй. Манай аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтууд нь иргэдийн амьдрал ахуйд эерэгээр нөлөөлж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Зам дагаж хөгжил гэж ярьдаг.

Өнөөдөр бид улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан  авто тээврийн төвийг хүлээж авч байна. Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Төв төгөл”  болон гадна талбайн тохижилт хийсэн компаниудын хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлж байна.  Энэ барилга байгууламж нийтдээ  340 м2 талбайтай,  нялх хүүхэдтэй хүмүүст үйлчлэх өрөө, эмчийн өрөө болон ачаа тээвэр хадгалах өрөө, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолтойгоор  баригдсан. Хуучин манай автовокзал өдөрт 500 хүнд үйлчилдэг байсан бол одоо 1000 хүнд үйлчлэх боломжтой болж байна. Мөн 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой, өдөрт 70 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт оношлогоо хийх тоног төхөөрөмж бүхий төв юм.  Орчин цагийн тээврийн үйлчилгээ авах бүхий л  орчин  боломж бололцоо бүрдэж байна.

Хамгийн гол нь энэ сайхан барилга байгууламжийг хүлээж авч байгаа хамт олон маань  иргэддээ хөнгөн шуурхай, нэг ч хүнийг гомдоохгүй үйлчлэх  явдал чухал юм.

Энэ сайхан барилга байгууламж дотор суучихаад ирсэн зорчигчийг гомдоохгүй байх нь танай хамт олны нэг номерын үүрэг шүү.  

Тээврийн үйлчилгээ бол төрийн үйлчилгээ.  Үүнийг өдөр бүр санаж ажиллаарай.   Үйлчилгээний шуурхай байдал, ариун цэвэр, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах гээд олон зүйлийг мэргэжлийн талаасаа хангаж, хичээж ажиллараай. Алтан шар зам нь өлзийтэй байг гэсэн ерөөлөөр үгээ өндөрлөв.

“Төв автобуудал” шинэ төвийн нхээлтийн үеэр Аймгийн Иргэдийн Хурлын дарга Ц.Энхбат болон АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон, ЗТХЯ-ны газрын дарга Г.Гантулга нар оролцож үг хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх