Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Хууль батлагдсанаар аймгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан долоон төрлийн хавдрын эрт илрүүлэг явагдана. Үүнийг дагаа тоног, төхөөрөмж шаардлагатай байгаа учраас 30 орчим тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулган шаардлагатай байгаа юм. Мөн аймгийн төвүүд дээр хорт хавдрын эрт илрүүлэг хийх байгууллага бий болох учраас гишүүд мөн анхаарч ажиллаарай гэж хүсч байна. Хамгийн гол нь гишүүд 2020 оны төсөвт төсвийг нь суулгахад онцгой анхаараарай.

УИХ-ын гишүүн Н.Батнасан: Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагууд оношлогоо, эмчилгээнд онцгой анхаарах нь зөв болов уу. Ховд аймгийн төв дээр 100 гаруй төрлийн оношлогооны тоног төхөөрөмжтэй болж, зүүн таван аймгийн иргэдэд үйлчлэх боломж бий болж байгаа юм. Энэ оншлогооны төв нээгдсэнээр баруун таван аймгийн иргэдийн хотын эмнэлгийг зорих урсгал буурах, эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Үүнд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний зардлыг хөнгөвчлөх, ялангуяа хавдартай холбоотой асуудал дээр онцгой анхаарч, цаашид яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Хууль нь сайжирч байгаа ч иргэдэд хүрч байгаа зорилт хангалтгүй байна. Хавдрын өвчнийг оношлодог тоног, төхөөрөмж маш хангалтгүй байна. Улсын эмнэлгүүд нь хоцрогдож, хувийн эмнэлгүүд нь өндөр өртөгтэй байна. Энэ чиглэлд эрүүл мэндийн бодлого барьж байгаа удирдлагууд онцгой анхаарч, арга хэмжээ аваач гэж хэлмээр байна. Мөн эрүүл мэндийн салбарыг улстөржүүлдгээ болих хэрэгтэй. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв орчин үеийн техник, технологийн шинэчлэл хийж, иргэддээ үйлчилдэг байгууллагын удирдлагыг нь хууль бусаар халж, дампуурч байгаа Ачтан эмнэлгийн удирдлагуудыг томилсон байна. Эрүүл мэндийн салбар бол улстөржих салбар биш юм шүү. Хавдрын өвчлөлийн эх үүсвэр нь эрүүл бус хүнс, утаа гээд төрөөс шалтгаалж байгаа зүйл олон бий шүү.

Ажлын хэсэг: Эрүүл мэндийн салбар жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж, төсөвт суулгаж байгаа. Одоогоор 11 томограф болон 19 ходоодны хавдрын оношлогооны тоног төхөөрөмж дутуу байгаа. Бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ жил бүрийн төсөвт зохих хэмжээгээр тусгаад явж байгаа. Түүнээс гадна эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил чухал байгаа. Нийт барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан барилга байгаа учраас шинэчлэх, өргөтгөх, засварлах шаардлага байгаа. Хавдрын өвчний эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд дөрвөн ангиллаар урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд нийт 4,5 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх