Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1556684194_naruhito.jpg

Японы шинэ Эзэн хаан сэнтийдээ заларсныг тохиолдуулсан ёслолтой холбогдуулан гэм буруутай нь тогтоогдож байсан 550 мянган хүний эрхийг сэргээх шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ.  

Өршөөл үзүүлэх тухай ойлголтод энэ удаад хорих ялын хугацааг бууруулах, ялаас хэлтрүүлэх бус харьцангуй хөнгөн зөрчил гаргасныхаа төлөө торгуульж байсан хүмүүсийг хамруулж байгаа бөгөөд энэ шийдвэр нь нийт 550 мянган хүнийг хамарч байгаа гэнэ. 

Түүнчлэн хүнд өвчний улмаас урт хугацаанд ял эдлэх боломжгүй, торгууль ногдуулсны улмаас эрх нь хязгаарлагдаж, ажилд орох юмуу хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой асуудалд саад учирч буй өөр 1000 орчим хүнд өршөөл үзүүлэх юм байна. 

Японы шинэ Эзэн хаан Нарухитог энэ сарын 22-нд ард түмэн, гадаадын зочид төлөөлөгчдөд албан ёсоор танилцуулах аж. Өнгөрсөн 5 дугаар сард болсон ёслол нь шинэ Эзэн хаан Нарухитогийн эзэн хааны сэнтийд залрах ёслолын нэг хэсэг нь байсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх