Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/73130238_3146439305428578_3249637479526957056_n.jpg

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ нам өнөөдөр зөвлөлийн хурлаа хийж саарал жагсаалтад орсон асуудалд нэн даруй арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байгаагаа мэдээллээ.

Тухайлбал ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 60 орчим төгрөгөөр нэмэгдээд байгаа тул энэ асуудалд нэн даруй зохицуулалт хийх нь зүйтэй гэлээ.

Монгол улс саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь УИХ, Засгийн газар гэхээсээ илүүтэй анхан болон дунд шатны төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байгаа. Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болохоор сарал жагсаалтад орсон гэж мэдээллээ. 

Харин УИХ-ын гишүүн Л.Болдыг зэвсэг наймаалах хэрэгт холбогдсон гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц байнгын хороон дээр мэдэгдэж байсан. Энэ хэрэг нь Монгол улсыг саарал жагсаалтад оруулахад нөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд: Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин зохиомлоор явуулж үндэслэлгүй гүтгэж байгаа тул түүнийг шүүхэд өгнө. Анх Б.Хурц энэ хэрэгт намайг холбоход нь би шүүхэд хандаад жил гаран үргэлжлэн, 3 шатны шүүхээр ялалт байгуулж байсан. Өөрөөр хэлбэл миний бие зэвсэг наймаалцсан гэх зүйл байхгүй гэдгийг шүүхээс тогтоогоод Б.Хурц нь Л.Болдыг гүтэгсэн гэдэг дүгнэлт гарч байсан. Одоо Х.Хурцын үг хол явахаа болиод ирэнгүүд Х.Тэмүүжин гээд өөр хүнээр Л.Болдыг нухуулж байна. Энэ бол С.Зоригийн хэрэг болоод Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэгтэй шууд холбоотойгоор над руу ийм гүтгэлэг ирж байгаа юм" гэлээ 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх