Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/204776-06042017-1491474541-1880739819-afwahehhs.jpg

Захиргааны хэргийн шүүх дээр өнөөдөр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр Засгийн газрын 280, 281-р тогтоолыг хүчингүй болгох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Уг шүүх хурлаар Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн музейг нураах ажлын гэрээг түдгэлзүүлж, шинжээч томилжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ "Өнөөдөр Засгийн газрын Байгалийн түүхийн музейг нураах заалтын хэсгийг түдгэлзүүллээ. Мөн музейг нураах тендерт шалгарсан компанийн гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Уг гэрээнд энэ сарын 30 гэхэд музейг нурааж дуусгахыг заасан тул дотор талаас нь нураалт эхэлсэн юм шиг байна билээ. Шүүхийн шийдвэрийг бичгээр гарахаар яам, Засгийн газарт хүргүүлэх байх. Бас музейг нураах эсэхэд дүгнэлт хийлгүүлэх шинжээч ажиллуулахаар болоод байна" гэв.

Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш тул цаашид уг асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа аж. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[66.181.178.240]

2019-10-21 21:06:19

яа яа юу гэх вэ нураалгахгүй гээд байгаа хүмүүс нь өөрсдөө нурааг. наад байшин чиньхэнийч оролцоогүй өөрөө нурна аюул гарна . тэгэхээр мэргэжлийн байгууллагаар нураалгах нь зөв гэж боддогүй л юм байх даа